Энэ нийтлэлийг дараах хэлүүд дээр унших боломжтой: 한국어 (Korean) 简体中文 (Chinese (Simplified)) English Tiếng Việt (Vietnamese) Español (Spanish) Português (Portuguese, Brazil)
Мино хотод оршин суугчийн бүртгэлтэй хүн бүрт 100.000 иэнийг олгож байна. Тус хотод бүртгэлтэй өрхүүдэд ӨРГӨДЛИЙН ХУУДСыг 5 дугаар сарын сүүлээр гэрийн хаягаар тань шуудангаар илгээсэн болно.
ӨРГӨДЛИЙГ хүлээн авах сүүлийн хугацаа 8 сарын 31 ны Даваа гариг.
Энэ хугацаанд амжиж ӨРГӨДЛӨӨ өгөхгүй бол, 100,000 иэнээ авч чадахгүй болно. ӨРГӨДЛИЙГ БӨГЛӨЖ өгөөгүй хүн байгаа бол, бушуухан ӨРГӨДЛӨӨ өгөөрэй.
Хэн авах боломжтой вэ? : 2020 оны 4 сарын 27ны байдлаар МИНО ХОТОД ОРШИН СУУГЧИЙН ҮНДСЭН БҮРТГЭЛТЭЙ бүх хүмүүс.
Тусгай тэтгэмжийн мөнгөн хэмжээ: 1 хүнд 100,000 иэн.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
- Гэрт тань шуудангаар ирсэн ӨРГӨДЛИЙН ХУУДАСны шараар будсан хэсэгт гэр бүлийн гишүүдийн нэрс болон өрхийн тэргүүний дансны дугаар зэргийг бичиж, хувийн тамгаа (ханко) дарна. (Гарын үсгээ зурсан ч болно).
- Гадаад иргэний бүртгэлийн үнэмлэх (зайрюү карт) эсвэл жолооны үнэмлэх гэх мэт хувийн бичиг баримтын хуулбар, мөн өрхийн тэргүүний банкны дэвтэр дээрх нэр болон дансны дугаар бичигдсэн хуудасны хуулбарыг өргөдлийн хуудасны заагдсан хэсэгт нааж хавсаргана.
- ӨРГӨДЛИЙН ХУУДАСтай хамт илгээсэн дугтуйнд хийгээд хотын захиргаа руу буцаан илгээнэ.
ӨРГӨДЛИЙГ хүлээн авах сүүлийн хугацаа 8 сарын 31 ны Даваа гариг.
ӨРГӨДЛИЙГ хүлээн авснаас хойш 1 сарын дотор, өрхийн бүх гишүүдэд олгох мөнгийг хамтад нь өргөдөлд бичигдсэн данс руу нь шилжүүлнэ.
Холбоо барих
ТУСГАЙ ТЭТГЭМЖ (ТОКҮБЭЦҮ ТЭЙГАКҮ КЮҮФҮКИН ) ОЛГОХ Хэлтэс
Утас:072-724-6781 Факс:072-724-6819
e-mail:soumu@maple.city.minoh.lg.jp
Энэ нийтлэлийг дараах хэлүүд дээр унших боломжтой: 한국어 (Korean) 简体中文 (Chinese (Simplified)) English Tiếng Việt (Vietnamese) Español (Spanish) Português (Portuguese, Brazil)